2011 оны 10 сарын 01-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад Булган
аймгийн оюутны холбооны өргөтгөсөн 2-р хурал амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралдаанд сум бүр 2-3 оюутны төлөөлөлтэйгөөр оролцлоо.
Бугат, Могод
сумаас бусад сумдын төлөөлөл оролцсон. Хүндэт зочидоор Сайхан Монгол
Урсгал ТББ-ын тэргүүн Б.Мөнхбаатар, Оюуны чадвар төвийн тэргүүн
Г.Мөнгөн, Б.Мягмаржаргал, А.Наранбаатар, Чадварлаг Залуу Монгол ТББ-ын
тэргүүн Б.Ганжигүүр, ADRA-ийн зөвлөх багш Д.Мөнхдэлгэр нар оролцлоо.
Тус
хуралдаанд маань нийт 57 төлөөлөгч, хүндэт гишүүнтэйгээр явагдав. Хуралд урилгаар МУБИС-ийн Математик анализийн тэнхмийн эрхлэгч О.Дайвий-Од багш маань оюутнуудад лекц уншлаа.
Өргөтгөсөн 2-р хурлаар хамгийн гол хэлэлцсэн асуудал бол дүрэм журмаа хэлэлцэж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудал байсан бөгөөд эдгээр асуудлуудаа амжилттай шийдвэрлэсэн. Тэргүүн, дэд тэргүүн, хяналтын зөвлөл, 5 албаны менежерүүдээ сонголоо. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр та бүхэндээ удахгүй хүргэх болно
Амжилт хүсье!!!... залуусаа ихийг хийж бүтээгээрэй
ReplyDeleteHural amjilttai shan bolj ungurluu
ReplyDeletebvgded ni amjilt hvsie