САГСАН БӨМБӨГИЙН
ТЭМЦЭЭНИЙ
УДИРДАМЖ
Үндэслэл:
Булган аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон
зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах Булган аймгийн оюутны холбооны
хичээлийн шинэ жилийн соёл урлаг спортын үйл ажиллагааны нээлтийг хамтатган зохион байгуулах.
Зорилго:
Булган нутгийн
оюутан залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг
дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах.
Зорилт:
·
-Сагсан бөмбөгийн
тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·
-Биеийн тамир, спортын салбарт
аймгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах,
·
-Булган аймгийн оюутны
холбооны дэргэдэх сагсан бөмбөгийн шигшээ баг бүрдүүлэх
·
-Улаанбаатар хот болон
орон нутгийн хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган
аймаг, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа сурталчлах, тогтвортой
хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх
Бүртгэл:
2011 оны 10-р сарын 20-ны 1900 цаг хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.
Тэмцээн явагдах газар, хугацаа:
2011 оны 10-р сарын 22:23–нд 0900 цагаас Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо /хоршооллын зал-Урт цагаанд байдаг/
Тэмцээний журам:
·
Тэмцээнд
оролцогчид нь төрөлх сум болон төгссөн сургуулийн харъяаллаар баг бүрдүүлнэ.
·
Нэг баг
5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
·
Тэмцээнд
багийн төрлийн нийлбэр дүнгээр нийт дүнг гаргана.
·
Нэг сум
болон сургуулиас оролцох багийн тоо хязгааргүй
·
Техникийн
зөвлөгөөний хуралд ирээгүй багийг тэмцээнд оролцуулахгүй
·
Булган
аймгийн харъяалалгүй оюутан тоглуулахыг оролдсон багийг гишүүн солиулахгүй
тэмцээнээс хасна
Техникийн зөвөлгөөний хурал:
2011 оны 10-р сарын 20–ны 18:00 цагт МТҮП –ын 211 тоотод
Мандатны үнэ: 4000 төг /хүн тус бүрийн/
Жич: /Багийн гишүүдийн тоог 7 хүнээр бодож мандатны үнэ болох 28000
төгрөгийг техникийн зөвлөгөөний хуралд ирэхдээ авчирна./
Шагнал:
1-р байр алтан
медаль өргөмжлөл 300000 төг /эр,эм/
2-р байр мөнгөн медаль өргөмжлөл 200000 төг /эр,эм/
3-р байр хүрэл медаль өргөмжлөл 100000 төг /эр,эм/
Шилдэг тоглогч: Дурсгалын медаль өргөмжлөл 25000төг /эр, эм-2/
3-ийн зайн шидэлт : Өргөмжлөл 25000төг /эр, эм/
Холбоо барих утас: 99349144
Дэлгэрэнгүй мэдээллийг:
МТҮП 2 давхар 211 тоот Булган аймгийн оюутны хөгжлийн төв
Удирдамж бэлтгэсэн .СУСА
Улаанбаатар хот 2011 оны 10 дүгээр сар 18
No comments:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа