Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Thursday, October 20, 2011

Тоглолтын хуваарь


Сагсан бөмбөгийн тэмцээний техникийн зөвөлгөөн

Техникийн зөвөлгөөн өнөөдөр буюу 2011-10-20 нд 18 цагаас Булган аймгийн оюутны хөгжлийн төвд
Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багууд мэдүүлэг мандатны 21000 төгрөг болон 3-ийн зайн шидэлтэнд орох 2 гишүүний нэрс, иргэний үнэмлэх оюутны үнэмлэхтэйгээ ирнэ.

Гишүүдээ чадваржуулах сургалт

Булган аймгийн Хангал сумын О.Ундрах маань Булган аймгийн оюутны холбооны 2 дох тэргүүн болсноосоо хойш зохион байгуулж буй хамгийн анхны үйл ажиллагаа бол Монголын шилдэг 10 илтгэгч манлайлагч хүмүүсээр оюутны холбооны гишүүддээ илтгэл лекц уншуулж байгаа. Эхний удаа Арга билэг FM-95.7-ийн захирал Одонтуяа эгчээр Харилцах ярилцах сэдвээр уншуулсан бол энэ 7 хоногт буюу 10-19-нд 2 дах удаагаа Шударга Ёсны хувьсгал Үндэсний нэгдсэн оюутны холбооны ерөнхийлөгч, үндэсний шилдэг илтгэгч Мөнхтөр ахаар Манлайлах чадварын талаар лекц уншууллаа.


Мөнхтөр ахдаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Tuesday, October 18, 2011

Булган аймгийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн


САГСАН БӨМБӨГИЙН
   ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Үндэслэл:
      Булган аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах Булган аймгийн оюутны холбооны хичээлийн шинэ жилийн соёл урлаг спортын үйл ажиллагааны  нээлтийг хамтатган зохион байгуулах.   

Зорилго:
Булган нутгийн оюутан залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа  холбоог сайжруулах.

Зорилт:
·         -Сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·         -Биеийн тамир, спортын салбарт аймгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах,
·         -Булган аймгийн оюутны холбооны дэргэдэх сагсан бөмбөгийн шигшээ баг бүрдүүлэх
·         -Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган аймаг, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа сурталчлах, тогтвортой хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх

Бүртгэл:
2011 оны 10-р сарын 20-ны 1900 цаг хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.

Тэмцээн явагдах газар, хугацаа:
          2011 оны 10-р сарын 22:23–нд 0900 цагаас Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо /хоршооллын зал-Урт цагаанд байдаг/

Тэмцээний журам:
·         Тэмцээнд оролцогчид нь төрөлх сум болон төгссөн сургуулийн харъяаллаар баг бүрдүүлнэ.
·         Нэг баг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
·         Тэмцээнд багийн төрлийн нийлбэр дүнгээр нийт дүнг гаргана.
·         Нэг сум болон сургуулиас оролцох багийн тоо хязгааргүй
·         Техникийн зөвлөгөөний хуралд ирээгүй багийг тэмцээнд оролцуулахгүй
·         Булган аймгийн харъяалалгүй оюутан тоглуулахыг оролдсон багийг гишүүн солиулахгүй тэмцээнээс хасна

Техникийн зөвөлгөөний хурал:
2011 оны 10-р сарын 20–ны 18:00 цагт МТҮП –ын 211 тоотод              
Мандатны үнэ: 4000 төг /хүн тус бүрийн/
Жич: /Багийн гишүүдийн тоог 7 хүнээр бодож мандатны үнэ болох 28000 төгрөгийг техникийн зөвлөгөөний хуралд ирэхдээ авчирна./
Шагнал: 
                 1-р байр алтан медаль өргөмжлөл 300000 төг /эр,эм/
                 2-р байр мөнгөн медаль өргөмжлөл 200000 төг /эр,эм/
                 3-р байр хүрэл медаль өргөмжлөл 100000 төг /эр,эм/
Шилдэг тоглогч: Дурсгалын медаль өргөмжлөл 25000төг /эр, эм-2/
3-ийн зайн шидэлт : Өргөмжлөл 25000төг /эр, эм/
              


Холбоо барих утас:                     99349144 
Дэлгэрэнгүй мэдээллийг:           МТҮП 2 давхар 211 тоот Булган аймгийн оюутны     хөгжлийн төв
Цахим хаяг:                                    www.bulganaozh.blogspot.com 
Email :                                             bulgan_oyutan@yahoo.com





Удирдамж бэлтгэсэн .СУСА
Улаанбаатар хот 2011 оны 10 дүгээр сар 18

Friday, October 14, 2011

Сагсны тэмцээн

Сагсны тэмцээний мэдээллийг өнөөдөр 18 цагаас Хөгжлийн төвд хийнэ. Оролцох багын тамирчид ирж мэдээлэл аваарай

Tuesday, October 4, 2011

Өргөтгөсөн 2-р хурал амжилттай боллоо

 2011 оны 10 сарын 01-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад Булган аймгийн оюутны холбооны өргөтгөсөн 2-р хурал амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдаанд сум бүр 2-3 оюутны төлөөлөлтэйгөөр оролцлоо.
 Бугат, Могод сумаас бусад сумдын төлөөлөл оролцсон. Хүндэт зочидоор Сайхан Монгол Урсгал ТББ-ын тэргүүн Б.Мөнхбаатар, Оюуны чадвар төвийн тэргүүн Г.Мөнгөн, Б.Мягмаржаргал, А.Наранбаатар, Чадварлаг Залуу Монгол ТББ-ын тэргүүн Б.Ганжигүүр, ADRA-ийн зөвлөх багш Д.Мөнхдэлгэр нар оролцлоо.
  Тус хуралдаанд маань нийт 57 төлөөлөгч, хүндэт гишүүнтэйгээр явагдав.  Хуралд урилгаар МУБИС-ийн Математик анализийн тэнхмийн эрхлэгч О.Дайвий-Од багш маань оюутнуудад лекц уншлаа.
Өргөтгөсөн 2-р хурлаар хамгийн гол хэлэлцсэн асуудал бол дүрэм журмаа хэлэлцэж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудал байсан бөгөөд эдгээр асуудлуудаа амжилттай шийдвэрлэсэн. Тэргүүн, дэд тэргүүн, хяналтын зөвлөл, 5 албаны менежерүүдээ сонголоо. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр та бүхэндээ удахгүй хүргэх болно

Friday, September 30, 2011

Өргөтгөсөн 2-р хурал


Булган аймгийн оюутны холбоо 2-р өргөтгөсөн хурлаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар голлож шийдвэрлэх 2 том зүйл бол дүрэм журам, холбооны бүтэц бүрэлдэхүүн байх юм. Булган аймгийн сум бүрээс 2 оюутны төлөөлөл, залуусын 4 төлөөлөл оролцоно. Өргөтгөсөн 2-р хуралдаан нь Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн Танин Мэдэхүйн төвд болно.


Хурлын хөтөлбөр
1.    Хурлыг нээх
2.    Төрийн дууллаа дуулах
3.    Ирцийг бүртгэх
4.    Оюутан залуусын хөгжилд зориулсан товч лекц /эрдэмтэн/
5.    Оюутны холбооны жилийн тайлан
6.    Оюутны холбооны дүрэм журмыг хэлэлцэх
7.    Цайны завсарлага
8.    Нээлттэй хэлэлцүүлэг
9.    Бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх
10. Хурлыг дүгнэх
11. Халуун элгэн нутаг дууг дуулах
12. Хурлыг хаах