Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Thursday, October 20, 2011

Тоглолтын хуваарь


Сагсан бөмбөгийн тэмцээний техникийн зөвөлгөөн

Техникийн зөвөлгөөн өнөөдөр буюу 2011-10-20 нд 18 цагаас Булган аймгийн оюутны хөгжлийн төвд
Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багууд мэдүүлэг мандатны 21000 төгрөг болон 3-ийн зайн шидэлтэнд орох 2 гишүүний нэрс, иргэний үнэмлэх оюутны үнэмлэхтэйгээ ирнэ.

Гишүүдээ чадваржуулах сургалт

Булган аймгийн Хангал сумын О.Ундрах маань Булган аймгийн оюутны холбооны 2 дох тэргүүн болсноосоо хойш зохион байгуулж буй хамгийн анхны үйл ажиллагаа бол Монголын шилдэг 10 илтгэгч манлайлагч хүмүүсээр оюутны холбооны гишүүддээ илтгэл лекц уншуулж байгаа. Эхний удаа Арга билэг FM-95.7-ийн захирал Одонтуяа эгчээр Харилцах ярилцах сэдвээр уншуулсан бол энэ 7 хоногт буюу 10-19-нд 2 дах удаагаа Шударга Ёсны хувьсгал Үндэсний нэгдсэн оюутны холбооны ерөнхийлөгч, үндэсний шилдэг илтгэгч Мөнхтөр ахаар Манлайлах чадварын талаар лекц уншууллаа.


Мөнхтөр ахдаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Tuesday, October 18, 2011

Булган аймгийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн


САГСАН БӨМБӨГИЙН
   ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Үндэслэл:
      Булган аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах Булган аймгийн оюутны холбооны хичээлийн шинэ жилийн соёл урлаг спортын үйл ажиллагааны  нээлтийг хамтатган зохион байгуулах.   

Зорилго:
Булган нутгийн оюутан залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа  холбоог сайжруулах.

Зорилт:
·         -Сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·         -Биеийн тамир, спортын салбарт аймгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах,
·         -Булган аймгийн оюутны холбооны дэргэдэх сагсан бөмбөгийн шигшээ баг бүрдүүлэх
·         -Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган аймаг, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа сурталчлах, тогтвортой хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх

Бүртгэл:
2011 оны 10-р сарын 20-ны 1900 цаг хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.

Тэмцээн явагдах газар, хугацаа:
          2011 оны 10-р сарын 22:23–нд 0900 цагаас Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороо /хоршооллын зал-Урт цагаанд байдаг/

Тэмцээний журам:
·         Тэмцээнд оролцогчид нь төрөлх сум болон төгссөн сургуулийн харъяаллаар баг бүрдүүлнэ.
·         Нэг баг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
·         Тэмцээнд багийн төрлийн нийлбэр дүнгээр нийт дүнг гаргана.
·         Нэг сум болон сургуулиас оролцох багийн тоо хязгааргүй
·         Техникийн зөвлөгөөний хуралд ирээгүй багийг тэмцээнд оролцуулахгүй
·         Булган аймгийн харъяалалгүй оюутан тоглуулахыг оролдсон багийг гишүүн солиулахгүй тэмцээнээс хасна

Техникийн зөвөлгөөний хурал:
2011 оны 10-р сарын 20–ны 18:00 цагт МТҮП –ын 211 тоотод              
Мандатны үнэ: 4000 төг /хүн тус бүрийн/
Жич: /Багийн гишүүдийн тоог 7 хүнээр бодож мандатны үнэ болох 28000 төгрөгийг техникийн зөвлөгөөний хуралд ирэхдээ авчирна./
Шагнал: 
                 1-р байр алтан медаль өргөмжлөл 300000 төг /эр,эм/
                 2-р байр мөнгөн медаль өргөмжлөл 200000 төг /эр,эм/
                 3-р байр хүрэл медаль өргөмжлөл 100000 төг /эр,эм/
Шилдэг тоглогч: Дурсгалын медаль өргөмжлөл 25000төг /эр, эм-2/
3-ийн зайн шидэлт : Өргөмжлөл 25000төг /эр, эм/
              


Холбоо барих утас:                     99349144 
Дэлгэрэнгүй мэдээллийг:           МТҮП 2 давхар 211 тоот Булган аймгийн оюутны     хөгжлийн төв
Цахим хаяг:                                    www.bulganaozh.blogspot.com 
Email :                                             bulgan_oyutan@yahoo.com





Удирдамж бэлтгэсэн .СУСА
Улаанбаатар хот 2011 оны 10 дүгээр сар 18

Friday, October 14, 2011

Сагсны тэмцээн

Сагсны тэмцээний мэдээллийг өнөөдөр 18 цагаас Хөгжлийн төвд хийнэ. Оролцох багын тамирчид ирж мэдээлэл аваарай

Tuesday, October 4, 2011

Өргөтгөсөн 2-р хурал амжилттай боллоо

 2011 оны 10 сарын 01-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад Булган аймгийн оюутны холбооны өргөтгөсөн 2-р хурал амжилттай болж өнгөрлөө. Тус хуралдаанд сум бүр 2-3 оюутны төлөөлөлтэйгөөр оролцлоо.
 Бугат, Могод сумаас бусад сумдын төлөөлөл оролцсон. Хүндэт зочидоор Сайхан Монгол Урсгал ТББ-ын тэргүүн Б.Мөнхбаатар, Оюуны чадвар төвийн тэргүүн Г.Мөнгөн, Б.Мягмаржаргал, А.Наранбаатар, Чадварлаг Залуу Монгол ТББ-ын тэргүүн Б.Ганжигүүр, ADRA-ийн зөвлөх багш Д.Мөнхдэлгэр нар оролцлоо.
  Тус хуралдаанд маань нийт 57 төлөөлөгч, хүндэт гишүүнтэйгээр явагдав.  Хуралд урилгаар МУБИС-ийн Математик анализийн тэнхмийн эрхлэгч О.Дайвий-Од багш маань оюутнуудад лекц уншлаа.
Өргөтгөсөн 2-р хурлаар хамгийн гол хэлэлцсэн асуудал бол дүрэм журмаа хэлэлцэж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудал байсан бөгөөд эдгээр асуудлуудаа амжилттай шийдвэрлэсэн. Тэргүүн, дэд тэргүүн, хяналтын зөвлөл, 5 албаны менежерүүдээ сонголоо. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр та бүхэндээ удахгүй хүргэх болно

Friday, September 30, 2011

Өргөтгөсөн 2-р хурал


Булган аймгийн оюутны холбоо 2-р өргөтгөсөн хурлаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар голлож шийдвэрлэх 2 том зүйл бол дүрэм журам, холбооны бүтэц бүрэлдэхүүн байх юм. Булган аймгийн сум бүрээс 2 оюутны төлөөлөл, залуусын 4 төлөөлөл оролцоно. Өргөтгөсөн 2-р хуралдаан нь Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн Танин Мэдэхүйн төвд болно.


Хурлын хөтөлбөр
1.    Хурлыг нээх
2.    Төрийн дууллаа дуулах
3.    Ирцийг бүртгэх
4.    Оюутан залуусын хөгжилд зориулсан товч лекц /эрдэмтэн/
5.    Оюутны холбооны жилийн тайлан
6.    Оюутны холбооны дүрэм журмыг хэлэлцэх
7.    Цайны завсарлага
8.    Нээлттэй хэлэлцүүлэг
9.    Бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх
10. Хурлыг дүгнэх
11. Халуун элгэн нутаг дууг дуулах
12. Хурлыг хаах

Thursday, September 22, 2011

Зүрхний дуулал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат залуу уран бүтээлч Г.Мөнх-Амдрал ахынхаа шинэхэн уран бүтээлийг тольлуулж байна.  
Сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа.

Friday, September 16, 2011

Ногоон Ирээдүй

 2011 оны 7 сарын 24 - өөс 8 сарын 1-ны хооронд бид бүхэн Булган аймгийн Баян-Агт сумын Хануйн голын рашаан дээр "Ногоон Ирээдүй" үйл ажиллагааг зохион байгууллаа.
 Энэхүү үйл ажиллагааг маань Булган нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Мөнх-Очир ах маань ивээн тэтгэж явууллаа.
 Хануйн рашаан бол Булган аймгийн бас нэг нэрийн хуудас юм. Харамсалтай нь байгалийн өвөрмөц сайхан тогтоц бүхий нутаг маань сүүлийн жилүүдийн хүмүүсийн хайр гамгүй хэрэглээнээс болоод зарим рашаан нь ширгэх, гол усны түвшин нь багасах, бохирдох, рашааны эрдэсжилт нь буурах гэх мэт олон шалтгаанаас үүдэн Ногоон Ирээдүй үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа маань нутаг орны хүрээнд бодитой, хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан сайхан үйл ажиллагаа боллоо.
 Бид бүхэн төсөл боловсруулж зориулалтын хогийн сав, сурталчилгааны самбаруудыг байрлуулсан. Мөн 5 хоногийн хугацаанд рашааны эргэн тойрон хогийг цэвэрлэж, амрагчдад сургалт сурталчилгаа явуулж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулсан. Нутгийн байгаль орчны ажилтнуудтай хамтран ажилласан.
 Залуус бид нэгэн дуугаар нэгдэн хөдөлвөөс бидэнд чадахгүй зүйл байхгүй билээ. Нутаг орныхоо төлөө, өөрсдийнхөө төлөө хийх ажил бидэнд маш их байна. Бидэнд дэмжлэг хэрэгтэй. Бидэнд чадварлаг залуус хэрэгтэй. Булганчууд хэн байснаа мартахгүйгээр хэн гэдгээ хаана ч явуулсан харуулах хэрэгтэй.
Бид бүхний үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Үргэлжилсээр байх болно....

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/media/set/?set=a.192199354174017.48983.100001518604215 линкээр орж аваарай.

Friday, September 9, 2011

Мэдээлэл

Булган аймгийн харъяат чадварлаг оюутнуудыг Оюутны холбоондоо гишүүнээр элсүүлж авна. 

Холбоо барих: 99349144
bulgan_oyutan@yahoo.com

Сайн байцгаана уу залуусаа.

 Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 2 давхар 211 тоот өрөөнд байрлах Булган Нутгийн Оюутан Залуусын Хөгжлийн төв маань үйл ажиллагаагаа явуулж байна.
 Тус төвд ирснээр та тохилог орчинд хичээлээ хийж, шинэ найз нөхдүүдтэй болж, интернетээр үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Мөн ном уншиж, оюутны холбооноос зохион байгуулж буй үйл ажилуудад хамрагдаж, мэдээллийг тогтмол авах боломжтой болно.

Monday, June 27, 2011

Улсын баяр наадам дөхсөн энэ цаг мөчид Булган аймгийн маань 70 жилийн ойтой холбоотой сонирхолтой цуглуулга олдсонх учир тавихгүй байж чадсангүй.

БУЛГАНЫ ҮДЭШ

Энэ дууг Булган нутагтаа хайртай бүx Булганчууддаа зориулав.

Tuesday, June 14, 2011

Та мэргэжилээ сонгосон уу? ЦУВРАЛ-2

 Бид бүхэн сум бүрт үйл ажиллагааныхаа дараа 2 уриаг хамтаараа хэлж байсан.

1-рт: БУЛГАНЧУУД БУЛГАНЧУУДЫНХАА ТӨЛӨӨ 
2-рт: БИД БОЛ РАШААНТЫНХАН /ХЯЛГАНАТЫНХАН, ДАШИНЧИЛЭНГИЙНХЭН ...гэх мэт/
Булган аймагт
Рашаант суманд
Дашинчилэн суманд
Гурванбулаг суманд
Хишиг-Өндөр суманд

Monday, June 13, 2011

Та мэргэжилээ сонгосон уу? ӨДӨРЛӨГ


 Сайн байцгаана уу гэж сайхан Монгол хэлээрээ Булганчууд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье. Булган Аймгийн Оюутны Холбооны залуус бид 2011 оны 06 сарын 06-аас 10-ны өдрүүдэд Булган аймгийнхаа 11 жилийн сургуультай 7 сум мөн аймгийн төвд Та мэргэжилээ сонгосон уу? өдөрлөгийг амжилттай зохион байгуулаад ирлээ. 
Ингээд та бүхэндээ зохион байгуулсан ажлаасаа цуврал болгон хуваалцая. /Цуврал 1 - Урд бүс/

Sunday, May 22, 2011

Амралт

Бид бүхэн амралтын өдрүүдэд оюутны холбоогоороо Гачуурт руу салхинд гарч гишүүдийнхээ дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохиож хамтаараа нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.
 Энэхүү арга хэмжээг бид намар хичээл орох үеэр болон хавар хичээл тарах үеэр зохион байгуулдаг юм. Зорилго нь гишүүдийгээ идэвхижүүлэх, хамт олонч нөхцлийг үүсгэхэд оршино.
 Нийт оюутны холбооны 19 гишүүн тус арга хэмжээнд хамрагдлаа.
Тус арга хэмжээний дэлгэрэнгүй зургийг үзэхийг хүсвэл http://www.facebook.com/home.php#!/profile.php?id=100001518604215 линкээр зочилоорой.

Thursday, May 19, 2011

Хэрэгтэй мэдээлэл

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. FACEBOOK дээр тавьсан үйл ажиллагааны сонирхолтой зурагнуудыг хэрхэн үзэхийг зааж өгье.
  1. FACEBOOK-рүүгээ орно.
  2. SEARCH - хэсэг дээр Dambaa Gerard гэж бичээд OK
  3. Profile-ний доорх Photos хэсэг рүү ороод тэгээд бүх үйл ажиллагааны /сагсны тэмцээн, шинэ жил, гар бөмбөгийн тэмцээн, өөр бусад/ зурагнууд байгаа. Таалан үзээрэй.

Thursday, May 12, 2011

МОЗСДН

Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа. Та бүхэнтэйгээ уулзалгүй удсанд уучлаарай. Өчигдөр буюу 2011 оны 05 сарын 11-ны өдөр Монголын Оюутан Залуус нэгдсэнээ албан ёсоор зарлаж Монгол Ньюс дээр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү нэгдэлд 21 аймгийн оюутны холбоод болон бусад ТББ-ууд, Холбоод нийтдээ 55 байгууллага одоогоор нэгдээд байгаа. Манай Булган аймгийн оюутны холбоо ч тус нэгдэлд нэгдсэн бөгөөд Монголын залуус руугаа чиглэсэн үндэсний хэмжээний томоохон ажлуудад хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. 

Тус байгууллага байгуулагдсан цагаасаа эхлээд томоохон ажлуудыг зохион байгуулсан бөгөөд оюутнуудыг тэтгэлэгтэй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж 95,7 %-ийн саналаар батлуулаад байгаа билээ.  
Ингээд та бүхэн үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.oyutniinegdel.blogspot.com хаягаар ороод аваарай.

Thursday, May 5, 2011

Гар бөмбөгийн тэмцээн - 2

Гар бөмбөгийн тэмцээний дэлгэрэнгүй зургийг доорх линкээр орж үзээрэй.  http://www.facebook.com/media/set/?set=a.164782166915736.40925.100001518604215#!/profile.php?id=100001518604215 . Тэгээд мэдээж сэтгэгдлээ үлдээхээ мартваа залуусаа.
Мөн дээрх линкээр орсноор бусад үйл ажиллагааны зурагнуудыг үзэх боломжтой.

Monday, May 2, 2011

Спортын аяны хаалт

Сайн байцгаана уу? Булганчуудаа. Бид бүхэн сарын аяны хаалтаа өчигдөр буюу 2011-05-01-ны өдөр Гар бөмбөгийн тэмцээнээр хийлээ. Энэхүү сарын аяны маань хүрээнд шатар, даам, теннис, биллиардны тэмцээнүүд зохион байгуулагдаж оюутнууд маань идэвхитэй оролцлоо.  Нийлбэр дүнгээр Спортын аян-I -д Булган сумын Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй алт, биллъаярдны төрөлд алт мөнгө, тенниcний эрэгтэй төрөлд мөнгө, 100 буудалд даамны эрэгтэй төрөлд мөнгөн медаль авснаар шилжин явах цомын эзэд болцгоолоо. Ингээд аяны хаалтын үйл ажиллагаа буюу гар бөмбөгийн тэмцээнээс......
Хишиг-Өндөр, Орхон сумын нугалааны тоглолт
 Эхний өдөр хэсгийн тоглолт шөнийн 4 өнгөрч дууссан бөгөөд тоглолтоо хүлээж байгаа тамирчид.
 Шүүгч маань тоглолтын дундуур амарч байгаа нь.
 Хаалт...
 Довтолгоо...
Довтолгоо...
Спортын аянд тэргүүн байр эзэлсэн ЭӨЦ сургуулийн волебаллын эрэгтэй эмэгтэй баг тамирчид

 Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 3-р байрыг Хишиг-Өндөр сумын баг, 2-р байрыг Бугат сумын баг, 1-р байрыг Булган сумын ЭӨЦогцолборын тамирчид эзэлсэн бол эмэгтэй төрөлд 3-р байрыг Бугат сумын баг, 2-р байрыг Сэлэнгэ сумын баг, 1-р байрыг Булган сумын ЭӨЦ сургуулийн эмэгтэй баг тамирчид эзэллээ. Тэгш тоглогчоор ЭӨЦ сургуулийн төгсөгчид болох Гэрэлмандах /эр/,  Л.Энэбиш /эм/ нар шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Аваргын төлөөх тоглолтын бичлэг. /эр/


Tuesday, April 26, 2011

Гар бөмбөгийн тэмцээн

БУЛГАН АЙМГИЙН OЮУТНЫ ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СПОРТ АЯНЫ ХҮРЭЭН ДЭХ “ГАР БӨМБӨГ’’-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго:
Булган Хангайн оюутан авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа  холбоог сайжруулж, Булган аймгаа сурталчлах мөн төрөлх нутгийнхаа ГАР БӨМБӨГ-ийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Зорилт:
·         ГАР БӨМБӨГ-ийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·         Аймгийн энэ чиглэлээр шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах
·         Улаанбаатар хотын хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган аймгаа, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгуулгуудаа сурталчлах
Тэмцээний журам:
·         Сум болгон төгссөн сургуулиараа баг бүрдүүлэх.
·         Баг 8 гишүүнтэй байна
·         Баг тус бүр ижил өнгийн,  хувийн дугаартай зориулалтын хувцастай байх.

Бүртгэл:

2011 оны 4-р сарын 29 хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.
Тэмцээн явагдах газар, хугацаа:
2011 оны 4-р сарын 30, 05 сарын 01–нд 78-р сургуулийн спорт заланд 09:00 цагаас эхэлнэ.
Техникийн зөвөлгөөн:  
2011 оны 4 сарын 29-нд 18 цагаас Оюутны Холбооны өрөөнд болно.
Жич: Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багийн гишүүдийн оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, мандатны 2000₮-өө авчрана. /8 хүний тоогоор/
Шагнал:
Эрэгтэй, эмэгтэй тус бүр
1-р байр өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал 
3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал

Холбоо барих: 99349144
bulgan_oyutan@yahoo.com

Wednesday, April 20, 2011

Мэдээлэл

 Булган нутгийн залуусаа Волеболлын тэмцээн маань ивээн тэтгэлэгтэй холбоотой болон бусад асуудлаар 4 сарын 31 -н 5 сарын 1-н хүртэл хойшлогдлоо.

Tuesday, April 19, 2011

Теннис биллъяардны тэмцээн

2011 оны 04 сарын 16-17 нд зохион байгуулагдсан теннис биллиардны тэмцээнд оюутан залуус маань идэвхитэй оролцлоо. Биллъяардны тэмцээнд нийт 26 залуус өрсөлдөж Булган сумын харъяат ах дүү хоёр болох Э.Эрхэмбаатар, Э.Эрхэмбаяр хоёр 1,2-р байрыг эзэлж 3-р байрыг Дархан-Уул аймгаас ирж оролцсон Н.Ундрал эзэллээ. Тэмцээнд амжилт гаргасан оюутнууддаа амжилт хүсье.

Оюутны хотхонд байрлах Улз гол үйлчилгээний төвд уг тэмцээн маань зохиогдсон бөгөөд энэ өдөр Булганчууд маань бөөнөөрөө цугларцгаалаа.



Энэхүү тэмцээн маань цаашид уламжлал болгон жил бүр зохиогдох болно. Жил ирэх бүр цар хүрээгээ тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Friday, April 15, 2011

Бизнес төслийн тэмцээн

Залуусаа "Булган нутгийн хөгжилд оруулах бидний хувь нэмэр" төслийн уралдаан 4 сарын 26-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Оюутнуудын санал хүсэлтийн дагуу. Та бүхэн 26-нийг хүртэл төслөө ирүүлэх боломжтой. 

БУЛГАН АЙМГИЙН ОЮУТНЫ ХОЛБОО


Wednesday, April 13, 2011

Теннис биллъяардны тэмцээн


БУЛГАН АЙМГИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ НЭГ ЖИЛИЙН
ОЙД ЗОРИУЛСАН СПОРТЫН АЯНЫ
ТЕННИС , БИЛЛЪЯАРДНЫ   ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго:
Булган Хангайн оюутан, залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа  холбоог сайжруулж, Булган аймгаа сурталчлах мөн төрөлх нутгийнхаа спортын  хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Зорилт:
·          Спортын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·         Биеийн тамир, спортын салбарт аймгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах
·         Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган аймгаа, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа сурталчлах
      Бүртгэл:

2011 оны 4-р сарын 15 хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.
Тэмцээн явагдах газар, хугацаа:
2011 оны 4-р сарын 16–нд 10 цагаас Баянзүрх дүүрэг Арслантай гүүр Оюутны хотхон Улз гол цогцолбор
Шагнал:
1-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
2-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
3-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Техникийн зөвөлгөөний хурал:
2011 оны 4-р сарын 15–ны 18:00 цагт МТҮП –ын 211 тоотод
Мандатны үнэ: 2000 төг /хүн тус бүрийн/
Жич: Теннис эрэгтэй эмэгтэй төрлөөр, биллъяард эрэгтэй төрлөөр явагдана.
Журам:
·         Энэ спортын аянд Булган аймгийн сумдын сургуулиудаас баг бүрдүүлж оролцоно.
·         Тэмцээнд багийн төрлийн нийлбэр дүнгээр нийт дүнг гаргана.
·         Шалгарсан баг хамт олонд шилжин явах цом олгогдох болно
·         Сум болгон төгссөн сургуулиараа баг бүрдүүлэх.
·         Нэг сургуулиас хэдэн ч баг орж болно
Холбоо барих: 99349144, 99590647