Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Танин мэдэхүй


 Өдрийн турш сэргэлэн цовоо харагдаж эрч хүчтэй байх нь өглөө хэрхэн боссоноос ихээхэн шалтгаалдаг юм байна. Та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж үзээрэй.
Өглөө сэрээд ямагт хэдэн хором хэвтэж байгаад бүх биеэрээ суниан дараа нь орноосоо эрч хүчтэйгээр босох нь зүйтэй. Ингэж хэвтэлгүйгээр шууд босох нь бие организмд сөрөг нөлөөтэйг санах хэрэгтэй.
Хэрэв босож чадахгүй нойрмоглосон хэвээр байвал долоовор, эрхий хуруу 2-ын хооронд иллэг хийгээрэй.
Өглөө бүр:
   - Буцалсан аяга халуун усанд 1 зүсэм лимоны шүүсийг шахан өлөн элгэн дээрээ ууж байгаарай. Та өдрийн турш эрч хүчтэй байх болно.
    - Мэдээж өглөөний цайг заавал ууж занших хэрэгтэй.
    - Дутуу нойртой эсвэл ядарсан шинж тэмдэг нүүрэн дээр илхэн харагддаг. Тиймээс та нүүрээ эхлээд бүлээн усаар дараа нь цэл хүйтэн усаар угааж эцэст нь тохирох тосоо түрхээрэй. 
Хэрэв нүдэнд тань ядарсны тэмдэг илэрч, улайсан байвал жирийн хар цайны хандаар 5 – 10 минут жин тавих нь их үр дүнтэй байдаг.
Шилэн хүзүү болон нурууны дэд хэсэгт эрчимтэй иллэг хийх нь нойрмог байдлыг бүрмөсөн арилгаж өгдөг.
Сэргэлэн цовоо байх өөр нэгэн сайхан арга бол үсээ өдөр тутмын зориулалттай шампуниар угаах, гараараа урдаас хойш самнах маягаар массаж хийх.
Халуун хүйтэн шүршүүр нойрноос бүрмөсөн сэрээнэ. Эхлээд халуун дараа нь хүйтэн шүршүүрт ээлжлэн орох нь сэргэг болгохоос гадна чийрэгжүүлж, арьсыг чангалж өгдөг.
Бүсгүйчүүдэдээ зөвлөхөд хацрын будаг сэргэлэн цовоо харагдуулдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд ихээр түрхэх хэрэггүй, үл анзаарагдам төрөлхийн юм шиг будаж сурах нь чухал.