Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Sunday, March 27, 2011

Оюутан залуусын сайн дурын нэгдэл

ХОВД НУТГААС ТӨРӨН ГАРСАН ЗАЛУУЧУУДЫН САНААЧЛАГААР "НУТГАА ХАЙРЛАХ ЗАЛУУСЫН ЧИН СЭТГЭЛ" аянг зохион байгуулжээ.  Ингээд та бүхэнд тус аяны хүрээнд зохион байгуулагдсан ажлуудаас хүргэж байна.

Thursday, March 24, 2011

Төслийн уралдааны талаар мэдээлэл

Булган аймгийн оюутан залуусын дунд зарласан "БУЛГАН НУТГИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО" бизнес төслийн уралдаанд 1- р байр эзэлсэн оюутанд 500.000₮, 2-р байр эзэлсэн оюутанд 300.000₮, 3-р байр эзэлсэн оюутанд 100.000₮-ийн шагнал өгөхөөр боллоо. /Жич: Төслийг хэрэгжүүлэхээс гадна дээрхи шагналыг олгоно./

Tuesday, March 22, 2011

Монгол хүн Сансарт нисэв

Тэртээ 30 жилийн өмнө анх удаа Монгол хүн тэр дундаа анх удаа Булган аймгийн иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисч Монгол хүн бүр баярлаж байсан гэдэг. Бахархах түүхтэй, анхдагчдын өлгий нутаг бол яах аргагүй Булган нутаг минь юм. Өнөөдөр Монгол хүн бүрийн баярлах ёстой өдөр.

Monday, March 21, 2011

Шинэ гишүүн элсүүлэх

Идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай, даалгасан ажлыг найдвартай гүйцэтгэх чадвартай 1-2-р курсын оюутнуудыг Оюутны холбооны гишүүнээр элсүүлж байна.  Шинээр гишүүнээр элсэх сонирхолтой залуус Даваа гариг бүр 18 цагаас оюутны холбооны өрөөнд хүрэлцэн ирээрэй. Таныг найрсаг хамт олон хүлээж байна.

Saturday, March 19, 2011

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

О.Дашбалбар


Оюутан залуустаа зориуллаа. Бид бүхэн одоо яг юу хийж байна.... Ухаарал авцгаая залуусаа...

3-р сарын 18

Цэрэгт яваагүй ч дайн боллоо гэхэд хамгийн түрүүнд явах Оюутны холбооны хөвгүүдээ баярлуулсан охидууддаа маш их баярлалаа. 
Үнэхээр сэтгэл гаргасан байна лээ. 
 Хөвгүүддээ барьсан Ширчээгийн бэлэг
 

Friday, March 18, 2011

Гитар цугларалт


Маргаашын буюу 2011 оны 03 сарын 19 - ны гитарын цугларалтанд гитар сонирхогч Булганы залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Гитарын хэмнэлд таныг ямар нэг зүйл олж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ ENGLISH SPEAKING CLUB - т заасан BRUNO MARS-ийн GRENADE дууг Солонгосын YOUTUBE-ийн од SUNGHA JUNG-ийн гитар дээр тоглосноор хүргэж байна. Сонирхоход илүүдэхгүй шүү.

Facebook

Булганы FACEBOOK-тай залуус squizer king гэж хайлт хийгээд BOAH групт нэгдэнэ үү. Энд та мөн шинэ мэдээллүүдийг авч цагийг зугаатай, үр бүтээлч, хөгжилтэй өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

ENGLISH SPEAKING CLUB-ийн дараагийн ярилцах сэдэв



ENGLISH SPEAKING CLUB-ийн дараагийн ярилцах сэдэв SCIENCE. Бэлтгэлтэй ирээрэй.

English Speaking Club

2011 оны 03 сарын 17 - ны ENGLISH SPEAKING CLUB-ийн ээлжит цугларалтаар DEATH сэдвээр ярилцлаа. Энэ сэдвээр ярилцахад өөр олон ярилцах дагавар сэдвүүд урган гарсан бөгөөд жишээлбэл дэлхийн дулаарал, сүүлийн үед гарч байгаа гамшгууд, байгалийн нөөцийн хомсдол, тогтвортой хөгжил, гэхмэтчилэн сэдвүүдээр ярилцаж цагийг нилээн сонирхолтойгоор өнгөрөөлөө. Мөн түүнчлэн танин мэдэхүйн холбогдолтой мэдээлэл, афоризмууд тус ярилцлаганд хамаарагдсан болно. Дараагийн сэдвийг удахгүй зарлана. Сонирхож байвал бидэнтэй ирж англиар яриарай залуусаа. Үргэлж нээлттэй шүү.

Thursday, March 17, 2011

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар Булган аймагт

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний асуултанд хариуллаа. Энэ үеэр Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хийсэн ажлыг үнэлж сайшаалаа.

Tuesday, March 15, 2011

English Speaking Club

Энэ долоо хоногийн сэдэв: DEATH.
Магадгүй жаахан эвгүй сэдэв ч энэ талаар ярилцахад уйдахгүй гэж бодож байна.
Заах дуу: BRUNO MARS "GRENADE"

Мишель Дө Монтень

Орчин үеийн анхны хүн хэмээн нэрлэгддэг Мишель Дө Монтений Сонгомол Эсээнүүд хэмээх номыг залуу хүн бүр унших ёстой гэж боддог. Магадгүй энэ номыг уншсанаар таны амьдрал эрс тэс өөрчлөгдөж магадгүй.  

Ямар ном унших вэ гэж үү? Монтэнийг л унш.Тэгэхдээ огтхон ч яаралгүй, анхааралтай уншаарай...Хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн, тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй. Үүний тулд давын өмнө Монтэнийг унш. Эхнээс нь дуустал унш. Уншиж дуусмагцаа ахиад эхэл. Ахиад эхнээс нь унш! Флобэр. 
Энэ мөчөөс эхлэн та бүхэндээ Монтений сонгомол эсээ номонд орсон эсээнүүдийг цувралаар хүргэж байна.

Анхааруулга

Монголын лектор төвийн тэргүүн Ц.Баатархүү ахын 03 сарын 16-нд ШУТИС-ийн Урлаг зааланд тавигдах байсан илтгэл тодорхой шалтгааны улмаас хойшилсныг мэдэгдэе.

Sunday, March 13, 2011

Монголын Лектор Төвийн тэргүүн Ц.Баатархүү Лекц тавина.


“XXI ЗУУН БА ЗАЛУУСЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЛЕКЦ, УУЛЗАЛТ 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16:30 минутанд ШУТИС-ийн урлаг зааланд болох гэж байна. Булганчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.Энэхүү лекц маань цаашид 7 хоногийн давтамжтайгаар явагдах болно. Ерөнхий зохион байгуулагчаар Булган Хангайн Эрч Хүч Эв Нэгдэл Оюутны Холбоо ажиллаж байна. Та бүхэн тус сургалтанд хамрагдахыг хүсэж байвал бидэнд ирж эхлээд бүртгүүлнэ үү.

Төслийн уралдааны удирдамж


“ БУЛГАН НУТГИЙН ХӨГЖИЛД ОРУУЛАХ БИДНИЙ ОРОЛЦОО”
БИЗНЕС ТӨСЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго
Оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, шаардлага хангасан төлөвлөгөө, төслүүдийг санхүүжүүлж, үйл ажиллагааг дэмжих замаар аж ахуй эрхлэх ур чадварыг олгох, улмаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Хоёр. Шалгаруулалт зохион байгуулах журам
Уралдааны  шалгаруулалт 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
1-р үе шат
·         Энэ үе шатанд мэргэжлийн багш, судлаачид, Булган Хөгжил-Энэбиш сангаас тус тус   үнэлгээ өгч дүгнэнэ.
·         Нийт үнэлгээнүүдээр байр эзлүүлж, эхний 5 төлөвлөгөө, төслийг дараагийн шатанд оруулна.
2-р үе шат
Эхний шатнаас шалгарсан төсөл, төлөвлөгөөнүүдээр илтгэл тавина.
          Энэ үе шатыг мэргэжлийн багш, судлаачид, Булган Хөгжил-Энэбиш сангаас шүүн үнэлгээ өгч, байр эзлүүлнэ.
          Шалгарсан нэг төлөвлөгөө, төслийг шалгаруулж санхүүжүүлнэ.
           
Гурав. Шалгаруулалт зохион байгуулах хугацаа
Нэгдүгээр үе шат: Уралдаанд оролцох төслүүдийг 2011 оны 4 сарын 14 ны өдрийн 20.00 цаг хүртэл Мэдээлэл Технологийн Паркийн 211 тоот өрөөнд хүлээн авах ба 2011 оны 4 сарын 16 өдрийн 10.00 цагт шалгаруулна.
Хоёрдугаар шат
: 2011 оны 4 сарын 23-ны  өдрийн 13.00 цагт тус тус зохион байгуулагдана.

Дөрөв. Төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага
       Шалгаруулалтанд оролцогч нь Булган аймгийн оюутан байна
       Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөө нь Булган аймагт хэрэгжих боломжтой байх
Төслийг монгол хэлээр бичнэ ( электрон хэлбэрээр /дискэн дээр/ ирүүлж болно )
Төсөл, төлөвлөгөө нь хэрэгжих бүрэн үндэслэлтэй, судалгаа шинжилгээгээр баталгаажсан байна.
       Уг төсөл, төлөвлөгөөг оюутнууд эрхлэн ажиллуулах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой байна
       Санхүүжилт эргэн төлөх нөхцөлтэй  байх
       1-р шатнаас шалгарсан 5 төсөл илтгэлээ Microsoft Power Point программ дээр бэлдэж 20-30 минутанд багтаан танилцуулна.

Тав. Бүрдүүлэх материал
Төслийг хүлээлгэн өгөхөд дараах материалиудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
       Иргэний үнэмлэхний хуулбар
       Сургуулийн тодорхойлолт
       Нэг хувь цээж  зураг/3*4-н харьцаатай/
       Багаар оролцож байгаa бол гишүүдийн талаарх мэдээлэл, CV )

Зургаа. Жич.
 Төслийн санхүүжилтийн хэмжээнд хязгаарлалт тогтоохгүй.
  • А4-ийн цаас ,Arial фонд,үсгийн хэмжээ 12 хэвлэмэл болон электрон хэлбэрээр авчирна.



ХАЯГ:  МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКИЙН 211 ТООТ
УТАС: 98288088, 88244833

Saturday, March 12, 2011

English Speaking Club

Hugn Grant-ийн WAY BACK INTO LOVE  дууг сурч байгаа нь /бичлэг/

Мартын 8

Охидуудаа баярлуулсан нь


English Speaking Club

English Speaking Club-ийн эхний цугларалт маань амжилттай болж өндөрлөлөө. LOVE сэдвээр ярилцав.

Hugh Grant -ийн "WAY BACK INTO LOVE"  дууг сурлаа.

Ерөнхий COORDINATOR-оор МУИС-ийн ОУХС-ийн 2-р курсын оюутан, Оюутны холбооны ерөнхий нарийн бичиг Д.Өлзийдулам ажиллалаа.
 
Цааш цаашдаа энэхүү CLUB маань улам бүр хүрээгээ тэлж олон олон Булган аймгийн залуусыг эгнээндээ нэгтгэнэ байх.

Thursday, March 10, 2011

Блог сургалт

03 сарын 04-нд эхний блог сургалт маань амжилттай явагдсан бөгөөд одоогоор оюутны холбооны болон Булган аймгийн харъяат 10 оюутан өөрсдийн блогтой болсон бөгөөд блог, веб сайтын талаарх мэдлэгийг нь цаашид олон оюутанд хүргэх болно. Ингээд 03 сарын 11 - ны Баасан гаригийн 6 цагаас 2 дах блог сургалт маань явагдах гэж байна. Булган аймгийн залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Friday, March 4, 2011

Гитар сонирхогчдын анхааралд!!!

2011 оны 03 сарын 05 ны 15 цагаас Булган аймгийн гитар сонирхогчид цуглах гэж байна. Хэрвээ та сонирходог бол бидэнтэй ирж нэгдээрэй.

Гитар сонирхогчдын анхааралд!!!

Залуустаа урьд өмнө гитарын сургалт явуулж байсан хэмээн дээр мэдээлсэн билээ. Тэгвэл одоо гитар сонирхогчдын клуб байгуулагдах тухай зарим нэг гишүүдээс санал ирээд тэр нь дэмжигдэж ерөнхийдө ажиллахаар болж байна. Ингээд та бүхэнд удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Харин тэр мэдээллээсээ өмнө дэлхийг шуугиулсан жирийн нэг залуугийн гитар дээр хэрхэн тоглосныг тольлуулая. Энэ залуугийн түүх үнэхээр гайхалтай түүх байна лээ....

Нийтэлсэн Батхаан

Залуусаа! Ирэх Пүрэв гаригийн "English Speaking Club"-н ярилцах сэдэв "Хайр" анхны ярилцлагаа ойлгомжтой өргөн сэдэвээр эхлэе гэж бодлоо. "Хайр" сэдвээр англи хэл дээр ярилцаж санал бодлоо солилцон цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй залуусыг Пүрэв гарагийн 18,00 цагт оюутны холбооны өрөөнд урьж байна.

Wednesday, March 2, 2011

English Speaking Club

Булган аймгийн оюутны холбооны дэргэдэх ENGLISH SPEAKING CLUB нээгдлээ. Булганы оюутан залуусаа нэгдээрэй. 7 хоног бүрийн Пүрэв гаригийн 18 цагаас 20 цагийн хооронд хичээллэх бөгөөд энэ цагт хөгжлийн төвд зөвхөн Англиар ярина.

Сургалт

Булган аймгаас Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцаж байгаа залуустаа 7 хоног бүрийн Лхагва гаригт 18 цагаас төрөл бүрийн сургалт зохион байгуулах гэж байна. Та бүхэн үнэ төлбөргүйгээр дараах сургалтуудад хамрагдаж болно.
1. Ажил хэрэгч хүний харилцааны дүрмүүд: 2011 оны 03 сарын 02
2. Блог хэрхэн хийж сурах вэ? Блог хөтлөх: 2011 оны 03 сарын 04-нд 18 цагаас 

3. Төсөл хэрхэн бичих вэ? 2011 оны 03 сарын 09-нд
Цааш цаашдаа олон сургалтыг явуулах болно. Та бүхний саналыг мөн авна. Бидэнтэй холбогдоорой.