Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Sunday, May 22, 2011

Амралт

Бид бүхэн амралтын өдрүүдэд оюутны холбоогоороо Гачуурт руу салхинд гарч гишүүдийнхээ дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохиож хамтаараа нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.
 Энэхүү арга хэмжээг бид намар хичээл орох үеэр болон хавар хичээл тарах үеэр зохион байгуулдаг юм. Зорилго нь гишүүдийгээ идэвхижүүлэх, хамт олонч нөхцлийг үүсгэхэд оршино.
 Нийт оюутны холбооны 19 гишүүн тус арга хэмжээнд хамрагдлаа.
Тус арга хэмжээний дэлгэрэнгүй зургийг үзэхийг хүсвэл http://www.facebook.com/home.php#!/profile.php?id=100001518604215 линкээр зочилоорой.

Thursday, May 19, 2011

Хэрэгтэй мэдээлэл

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. FACEBOOK дээр тавьсан үйл ажиллагааны сонирхолтой зурагнуудыг хэрхэн үзэхийг зааж өгье.
  1. FACEBOOK-рүүгээ орно.
  2. SEARCH - хэсэг дээр Dambaa Gerard гэж бичээд OK
  3. Profile-ний доорх Photos хэсэг рүү ороод тэгээд бүх үйл ажиллагааны /сагсны тэмцээн, шинэ жил, гар бөмбөгийн тэмцээн, өөр бусад/ зурагнууд байгаа. Таалан үзээрэй.

Thursday, May 12, 2011

МОЗСДН

Сайн байцгаана уу? Оюутан залуучуудаа. Та бүхэнтэйгээ уулзалгүй удсанд уучлаарай. Өчигдөр буюу 2011 оны 05 сарын 11-ны өдөр Монголын Оюутан Залуус нэгдсэнээ албан ёсоор зарлаж Монгол Ньюс дээр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү нэгдэлд 21 аймгийн оюутны холбоод болон бусад ТББ-ууд, Холбоод нийтдээ 55 байгууллага одоогоор нэгдээд байгаа. Манай Булган аймгийн оюутны холбоо ч тус нэгдэлд нэгдсэн бөгөөд Монголын залуус руугаа чиглэсэн үндэсний хэмжээний томоохон ажлуудад хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. 

Тус байгууллага байгуулагдсан цагаасаа эхлээд томоохон ажлуудыг зохион байгуулсан бөгөөд оюутнуудыг тэтгэлэгтэй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж 95,7 %-ийн саналаар батлуулаад байгаа билээ.  
Ингээд та бүхэн үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.oyutniinegdel.blogspot.com хаягаар ороод аваарай.

Thursday, May 5, 2011

Гар бөмбөгийн тэмцээн - 2

Гар бөмбөгийн тэмцээний дэлгэрэнгүй зургийг доорх линкээр орж үзээрэй.  http://www.facebook.com/media/set/?set=a.164782166915736.40925.100001518604215#!/profile.php?id=100001518604215 . Тэгээд мэдээж сэтгэгдлээ үлдээхээ мартваа залуусаа.
Мөн дээрх линкээр орсноор бусад үйл ажиллагааны зурагнуудыг үзэх боломжтой.

Monday, May 2, 2011

Спортын аяны хаалт

Сайн байцгаана уу? Булганчуудаа. Бид бүхэн сарын аяны хаалтаа өчигдөр буюу 2011-05-01-ны өдөр Гар бөмбөгийн тэмцээнээр хийлээ. Энэхүү сарын аяны маань хүрээнд шатар, даам, теннис, биллиардны тэмцээнүүд зохион байгуулагдаж оюутнууд маань идэвхитэй оролцлоо.  Нийлбэр дүнгээр Спортын аян-I -д Булган сумын Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй алт, биллъаярдны төрөлд алт мөнгө, тенниcний эрэгтэй төрөлд мөнгө, 100 буудалд даамны эрэгтэй төрөлд мөнгөн медаль авснаар шилжин явах цомын эзэд болцгоолоо. Ингээд аяны хаалтын үйл ажиллагаа буюу гар бөмбөгийн тэмцээнээс......
Хишиг-Өндөр, Орхон сумын нугалааны тоглолт
 Эхний өдөр хэсгийн тоглолт шөнийн 4 өнгөрч дууссан бөгөөд тоглолтоо хүлээж байгаа тамирчид.
 Шүүгч маань тоглолтын дундуур амарч байгаа нь.
 Хаалт...
 Довтолгоо...
Довтолгоо...
Спортын аянд тэргүүн байр эзэлсэн ЭӨЦ сургуулийн волебаллын эрэгтэй эмэгтэй баг тамирчид

 Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 3-р байрыг Хишиг-Өндөр сумын баг, 2-р байрыг Бугат сумын баг, 1-р байрыг Булган сумын ЭӨЦогцолборын тамирчид эзэлсэн бол эмэгтэй төрөлд 3-р байрыг Бугат сумын баг, 2-р байрыг Сэлэнгэ сумын баг, 1-р байрыг Булган сумын ЭӨЦ сургуулийн эмэгтэй баг тамирчид эзэллээ. Тэгш тоглогчоор ЭӨЦ сургуулийн төгсөгчид болох Гэрэлмандах /эр/,  Л.Энэбиш /эм/ нар шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Аваргын төлөөх тоглолтын бичлэг. /эр/