Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Monday, February 28, 2011

Хэрэгтэй мэдээлэл.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ өглөөний болон шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Ингээд та бүхэндээ хэрэгтэй нэгэн мэдээллийг орууллаа. 

Хулгайд алдсан гар утсыг блоклох. Үүний тулд утасны серийн дугаараа мэдэх хэрэгтэй. Серийн дугаарыг олохын тулд *#06# дар. Дэлгэц дээр 15 орон тоо гарна. Энэ кодыг өөртөө яг одоо бичиж хадгал. Утсаа алдсан бол энэ кодоо операторт хэлж утсаа блоклуул. ингэснээр хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй. Хүн бүр ингэж сурвал гар утасны хулгай монголд зогсох болно. Техник технологи хөгжсөн гадаад оронд гар утасны хулгай ийм байдлаар эхэлж бүрэн зогссон байна бүгдэд нь дамжуулна уу

Sunday, February 27, 2011

Шилдэг оюутны холбоо...

 
Оюутан Залуусын Сайн дурын Нэгдэлээс үйл ажиллагаагаараа үлгэр жишээ оюутны холбоог шалгаруулсан бөгөөд манай холбоо анх удаа шалгарч удирдах зөвлөлийн 5 гишүүн маань кино үзэх эрхээр шагнууллаа.


 Кино үзэхээр залуус өрөөнөөсөө гараад явж байгаа нь
Кино үзсэний дараа

Friday, February 25, 2011

Булган аймгийн оюутан залуусын анхааралд

“ Булган нутгийн хөгжилд оруулах бидний оролцоо”
бизнес төслийн уралдааны удирдамж
Нэг. Зорилго
Оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, шаардлага хангасан төлөвлөгөө, төслүүдийг санхүүжүүлж, үйл ажиллагааг дэмжих замаар аж ахуй эрхлэх ур чадварыг олгох, улмаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Хоёр. Шалгаруулалт зохион байгуулах журам
Уралдааны  шалгаруулалт 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
1-р үе шат
·         Энэ үе шатанд мэргэжлийн багш, судлаачид, Булган Хөгжил-Энэбиш сангаас тус тус   үнэлгээ өгч дүгнэнэ.
·         Нийт үнэлгээнүүдээр байр эзлүүлж, эхний 5 төлөвлөгөө, төслийг дараагийн шатанд оруулна.
2-р үе шат
Эхний шатнаас шалгарсан төсөл, төлөвлөгөөнүүдээр илтгэл тавина.
         Энэ үе шатыг мэргэжлийн багш, судлаачид, Булган Хөгжил-Энэбиш сангаас шүүн үнэлгээ өгч, байр эзлүүлнэ.
         Шалгарсан нэг төлөвлөгөө, төслийг шалгаруулж санхүүжүүлнэ.
Гурав. Шалгаруулалт зохион байгуулах хугацаа
Нэгдүгээр үе шат: Уралдаанд оролцох төслүүдийг 2011 оны 4 сарын 14 ны өдрийн 20.00 цаг хүртэл Мэдээлэл Технологийн Паркийн 211 тоот өрөөнд хүлээн авах ба 2011 оны 4 сарын 16 өдрийн 10.00 цагт шалгаруулна.
Хоёрдугаар шат: 2011 оны 4 сарын 23-ны  өдрийн 13.00 цагт тус тус зохион байгуулагдана.
Дөрөв. Төсөл, төлөвлөгөөнд тавигдах шаардлага
  •       Шалгаруулалтанд оролцогчнь Булган аймгийн оюутан байна
  •       Шалгаруулалтанд ирүүлэх төсөл, төлөвлөгөө нь Булган аймагт хэрэгжих боломжтой байх
*           Төслийг монгол хэлээр бичнэ ( электрон хэлбэрээр /дискэн дээр/ ирүүлж болно )
*                  Төсөл, төлөвлөгөө нь хэрэгжих бүрэн үндэслэлтэй, судалгаа шинжилгээгээр баталгаажсан байна.
  •       Уг төсөл, төлөвлөгөөг оюутнууд эрхлэн ажиллуулах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой байна
  •       Санхүүжилт эргэн төлөх нөхцөлтэй  байх
  •       1-р шатнаас шалгарсан 5 төсөл илтгэлээ Microsoft Power Point программ дээр бэлдэж 20-30 минутанд багтаан танилцуулна.
Тав. Бүрдүүлэх материал
Төслийг хүлээлгэн өгөхөд дараах материалиудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  •       Иргэний үнэмлэхний хуулбар
  •       Сургуулийн тодорхойлолт
  •       Нэг хувь цээж  зураг/3*4-н харьцаатай/
  •     Багаар оролцож байгаa бол гишүүдийн талаарх мэдээлэл, CV )
Зургаа. Жич.
      Төслийн санхүүжилтийн хэмжээнд хязгаарлалт тогтоохгүй.


Хаяг:  Мэдээлэл технологийн паркийн 211 тоот
Утас: 98288088, 88244833

Э.Мөнх-Очир-Чуулган дээрхи байр суурь

Байр суурь

Булган аймгийн тухай товч

                              Газар нутаг, хүн ам

Булган аймаг нь Монгол улсын хойморт оршдог, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагтай хиллэдэг. Мөн ОХУ-тай 160 орчим км газраар хил залгадаг  49 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 16 сум, 72 баг, 1 тосгонтой, 61 мянган хүн амтай. Нийт хүн амын 51.0 хувь эмэгтэй, 40.2 хувь 0-17 насны хүүхэд 31.4 хувь нь 18-35 насны хүүхэд залуучууд, 8.8 хувь нь ахмад настнууд байна.
 Төсвийн 129 байгууллагад 3000 гаруй төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Хангайн бүсчлэлд хамаарагддаг. Цаг уурын хангайн бүсийн уулархаг мужид багтдаг. Сэлэнгэ , Орхон, Эг зэрэг том гол мөрөг урсан өнгөрдөг бөгөөд 450 шахам гол горхи, 670 шахам булаг шанд, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Өрөм зэрэг 27 нуур цөөрөм, Хульж, Хануй, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Хантай, Бүтээл, Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман, Дулаан хаан зэрэг   томоохон 30 гаруй уул нуруудтай. Ан амьтан, агнуурын нөөц баялаг ихтэй.
Манай аймаг ашигт малтмал, эрдэс баялгийн ихээхэн нөөцтэй бөгөөд тэдгээрээс Мааньтын шохойн ордыг түшиглэн жилд 4.5 сая гаруй төгрөгийн үйлдвэрлэл явуулж, алтны 20 шахам орд судлагдсанаас 7-8 ордыг ашиглан жилд 1000 орчим кг алт олборлон төсөвт 270 сая гаруй төгрөг оруулж байна.
Дэд бүтэц
Аймгийн нийт сум төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Холбоо мэдээллийн технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх арга хэмжээ авснаар 6-7 жилийн өмнө тоон технологт шилжиж гадаадын 160 гаруй оронтой шууд харилцах боломж нээгдсэн бөгөөд 2001, 2002 оноос хөдөлгөөнт холбооны “Скайтель”, “Мобиком” компанийн салбар үйл ажиллагаагаа явуулан 1000 гаруй хэрэглэгчтэй болоод байна.
 Хөдөөгийн 7 сум, мөн Хонгортолгой, Хужирт зэрэг баг үндэсний нэвтрүүлгийн зэрэгцээ өвөрмонгролын нэвтрүүлэг хүлээн авдаг боллоо.
 Аймгийн хэмжээнд аймаг, сум хоорондын сайжруулсан болон хөрсөн 1023 км зам, сум баг хоорондын хөрсөн 1230 км зам, хатуу хучилттай 27.5 км зам, улсын чанартай 477 км авто замыг тээвэр, зорчигчдын үйлчилгээнд ашиглаж байна.Мөн орон нутгийн чанартай 169 км урт гүүр улсын чанартай 620.1 м урт гүүр , түүний дотор Орхон, Сэлэнгэ, Эгийн голын төмөр бетон гүүрүүдийг ашиглаж байгаагийн зэрэгцээ Хануйн голын төмөр бетон гүүрийн ажил эхлээд байна.
  Боловсрол
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 24 сургуульд 12850, МСҮТ-д 450 хүүхэд хамруулан сургаж байгаа нь сургуулийн насны нийт хүүхдийн 90.1 хувийг эзэлж байна. Тус аймагт улсын хэмжээнд ганц байдаг спортын төрөлжсөн дунд сургууль ажилладаг
Мөн 23 цэцэрлэгт 2960 гаруй хүүхэд хамарч сүүлийн 5 жилд цэцэрлэгийн хүүхдийн тоо 15 хувь нэмэгдлээ.
Аймгийн хэмжээгээр боловсролын салбарт 540 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байгаагийн дотор гавьяат цолтон 1, ардын гэгээрлийн тэргүүний ажилтан 58 байна. 
Гол онцлог
- Алдартан, анхдагчуудын өлгий нутгийнхан. Учир нь манай аймгаас харьяат анхдагч алдартан 20 шахам, улсын ба хөдөлмөрийн баатар 30 орчим, гавьяат цолтон 60 гаруй, эрдэмтэн, доктор 110 гаруй төрсөн.
- Түүх дурсгалын газар олонтой. Заримаас нь дурдвал: Могод сумын Хөл асгатын чулуун хөшөө, Баян-Агт сумын Елтерес Кутлуга хааны цогцолбор, Сайхан сумын Моюунчур хааны гэрэлт хөшөө, Дашинчилэн сумын Кидан гүрний үеийн хар балгас, Цогт тайжийн цагаан ордон, гэрэлт хөшөө, Азид томоохонд тооцогддог Цагаан суварга, Диваажин зэрэг
- Будаа тарианы уламжлалт үйлдвэрлэл эрхлэлтээрээ алдаршсан. /Хар будаа ихээхэн тариалдаг байсан./
- Цагаан идээн дотроос Сайхан, Могодын айраг, Тэшигийн гэрийн нөхөцлд үйлдврэлэсэн масло олны ташаал татдаг
Банк, санхүү
Жилд дунджаар орон нутгийн төсөвт 2226.5 сая гаруй төгрөгийн орлого оруулж улсаас 2203.3 сая орчим төгрөгийн дэмжлэг авч байна. Аймгийн үйлдвэр аж ахуйн газрууд жилд 1271.0 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1581.9 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийж байна.

Баярлалаа

УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир ахдаа оюутан залуусаа дэмжиж явдагт нь баярладаг шүү. Таны ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. http://vip76.mn/munxochireg.html/

UBS цацагдсан Шинэ жилийн TV мэдээг та бүхэнд хүргэж байна. Үзээд сэтгэгдлээсээ хуваалцаарай.

Шинэ жил "Булган"

Thursday, February 24, 2011

Оюутны хөгжлийн төвд Булган аймгийн оюутан залуус

 Оюутан залуус чөлөөт цагаараа интернет кафегаар үнэгүй үйлчлүүлж байгаа нь
Булганы оюутан залуус та бүхнийг чөлөөт цагаараа ирж үнэ төлбөргүйгээр интернет кафегаар үйлчлүүлэхийг урьж байна.

Зөвхөн Булганчууддаа

Булган аймгийн Оюутан залуус та бүхэн Оюутны Хөгжлийн Төвдөө хагас бүтэн сайнд өглөө 10-с орой 19 цаг хүртэл ажлын өдрүүдэд өглөө 09 цагаас орой 20 цаг хүртэл үнэгүй Интернетээр үйлчлүүлж хэрэгтэй номнуудаар үйлчилж, хичээл номоо хийх, чөлөөт цагаар хууч хөөрч, гитар тоглож цай ууж........, эрхтэй бөгөөд ер нь өөр бусад Интернетийн газраар үйлчлүүлж байхаар хөгжлийн төвдөө ирж үйлчлүүлэхийг хүсэж байна. Мөн та судалгаа өгөөгүй бол ирж судалгаа өгнө үү. Бид Улаанбаатар хотод суралцаж байгаа нийт оюутан залуусын судалгааг дэлгэрэнгүй байдлаар гаргах гэж байгаа. Мөн Булган аймгийн сонирхолтой мэдээлэл байвал бидэнтэй ирж уулзаарай. Булган нутгийн залуус хэн ч байлаа бидний үүд хаалга үргэлж нээлттэй шүү.

Булганчуудын анхааралд!!!!!!!!!!!!

Булганчуудаа, залуусаа та бүхэн bulgan_oyutan@yahoo.com хаягийг ID-даа ADD хийхийг хүсэж байна. ADD хийснээр хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь авч байх болно.

Wednesday, February 23, 2011

2010 оны 05 сард орон нутагт хийсэн оюутны холбооны өдөрлөг

Хишиг-Өндөр сумын удирдлагуудтай хийсэн уулзалт.

Хишиг-Өндөр суманд ...



Сайхан сумын сургууль дээр...

Оюутны холбооныхон аян замд...


Сайхан сумын удирдлагуудтай хийсэн уулзалт...




Булган аймгийн Гурилын үйлдвэр...

Булган сумын П.Е.Щетинкений нэрэмжит 1-р сургууль

Өргөтгөсөн хурал

Оюутны холбооны өргөтгөсөн хурлаар дүрмээ хэлэлцээд 100% баталж байгаа нь..
8 цаг хуралдаж байж дүрэм болон шинэ бүтэц бүрэлдэхүүнээ баталсан юм. Сум бүрээс 2 оюутны төлөөлөл оролцсон.

Оюутны холбооны гишүүд
Гүйцэтгэх албаны гишүүд. Гүйцэтгэх албаны гишүүд нь албадын менежер байна. Оюутны холбооны дэд тэргүүн нь гүйцэтгэх албаны дарга байна. /Оюутны холбооны дүрмээс/

Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга. Удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд оюутны холбооны тэргүүн нь Удирдах Зөвлөлийн тэргүүн байна. Удирдах зөвлөл нь оюутны холбоог удирдлагаар хангана.
Бага хурал дээр оюутны холбооны тэргүүн үг хэлж байгаа нь.
Тооллогын комисс ажлаа хийж байгаа нь....

Шинэ жил - 2


 

Өвлийн өвгөн аав цас мөсний орноосоо цан хүүрэг татуулсаар цасан охидоо дагуулсаар айлчлан ирлээ.
Жалам хар
Хөтлөгч Мягаа ах
Тэмүүлэл ХОУЗ-ийнхөн
2009 оны шинэ жилийн арга хэмжээ

Бархасбадьсүрэн...
Мэндчилгээ...
Залуус...

Шинэ жилийн үйл ажиллагаа

Булган Хөгжил-Энэбиш сангийн ажилтан Б.Наранзул эгч Сурлагаараа шалгарсан 3 оюутанд сургалтын төлбөрийн эрх гардуулж байгаа нь.
Өвлийн өвгөн аав, цасан охид, бүжигчдийн хамт

Шилдэг алба...
Сайханы айргийг дуудлага худалдаагаар зарж байгаа нь. Мөнгөн ахын ширээ буюу Хүндэт зочидын ширээ 60000Т-р 10 литр айргийг худалдан авсан.
Сувданцэцэг МОХ-ны Манлайлагч Оюутан медалиар шагнагдаж байгаа нь.
Мөнхдэлгэр МОХ-ны Манлайлагч Оюутан медалиар шагнагдаж байгаа нь.

 
Оюутны холбооноос гитарын сургалтыг зохион байгуулсан бөгөөд эхний ээлжинд 8 оюутан хамрагдаж гитарын тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Хэрвээ оюутнуудын санал хүсэлт ирвэл энэхүү сарын сургалтыг дахин зохион байгуулах боломжтой. 
УИХ-ын гишүүн, Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир ах маань цагаан сараар сум болгоны ахмад настангуудад хүндэтгэл үзүүлж бэлэг хүргүүлсэн байна. Мөн 2008-2010 оны ажлын тайлангаа гаргаж Булган аймгийн ард иргэдэд хүргүүлжээ.
Булган аймгийн оюутан залуучуудаа Оюутны хөгжлийн төвдөө ирж ном уншиж, хичээл номоо хийж, чөлөөт цагаараа гитар тоглон, үнэ төлбөргүй хурдтай интернетэд хамрагдаарай.

Tuesday, February 22, 2011

Шинэ жилийн арга хэмжээний үеэр

Залуус шинэ жилийн арга хэмжээн дээр бүжиглэж байгаа нь....