Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Мэдээлэл


Өргөтгөсөн 2-р хурал

Булган аймгийн оюутны холбоо 2-р өргөтгөсөн хурлаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар голлож шийдвэрлэх 2 том зүйл бол дүрэм журам, холбооны бүтэц бүрэлдэхүүн байх юм. Булган аймгийн сум бшрээс 2 оюутны төлөөлөл, залуусын 4 төлөөлөл оролцоно. Өргөтгөсөн 2-р хуралдаан нь Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн Танин Мэдэхүйн төвд болно.


Хурлын хөтөлбөр
1.    Хурлыг нээх
2.    Төрийн дууллаа дуулах
3.    Ирцийг бүртгэх
4.    Оюутан залуусын хөгжилд зориулсан товч лекц /эрдэмтэн/
5.    Оюутны холбооны жилийн тайлан
6.    Оюутны холбооны дүрэм журмыг хэлэлцэх
7.    Цайны завсарлага
8.    Нээлттэй хэлэлцүүлэг
9.    Бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх
10. Хурлыг дүгнэх
11. Халуун элгэн нутаг дууг дуулах
12. Хурлыг хаах



Булган аймгийн оюутны холбоо МОЗСДН-д нэгдэн орж үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэллээ.


 Монголын Оюутан Залуусын сайн дурын нэгдэл нь Улаанбаатар хот болон 21 аймгийн Оюутан Залуучуудын холбоо болон МОХ, Түүчээ бүлгэм, Чингисийн Монгол залуучуудын холбоо зэрэг эгнээндээ 55 байгууллага нэгтгэсэн үндэсний залуучуудын байгууллага юм.
МОЗСДН-ийн эрхэм зорилго нь Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай монгол залуусыг бэлтгэн боловсруулахад хувь нэмэр оруулах төдийгүй оюутан залуучуудын боловсрол , мэдлэгт  анхаарал хандуулж , оюутан залуусын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодитоор хувь нэмэр оруулах, залуучуудын дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний ашиг сонирхолыг хамгаалхад оршино.
 МОЗСДН-ийн 2011.05.08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар БАОХ-ны тэргүүн Ц.Баасандамба удирдах зөвлөлөөр сонгогдон ажиллахаар боллоо.
МОЗСДН нь оюутан залуучуудын тулгамдсан асуудлаар 30000 гаруй оюутнаас судалгаа авч, “Тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Одоогоор УИХ аар оюутанд сар бүр 70000 төгрөгийн тэтгэлэг олгох хуулийн төсөл болон хэлэлцэгдэж байна.