Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Friday, September 30, 2011

Өргөтгөсөн 2-р хурал


Булган аймгийн оюутны холбоо 2-р өргөтгөсөн хурлаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар голлож шийдвэрлэх 2 том зүйл бол дүрэм журам, холбооны бүтэц бүрэлдэхүүн байх юм. Булган аймгийн сум бүрээс 2 оюутны төлөөлөл, залуусын 4 төлөөлөл оролцоно. Өргөтгөсөн 2-р хуралдаан нь Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн Танин Мэдэхүйн төвд болно.


Хурлын хөтөлбөр
1.    Хурлыг нээх
2.    Төрийн дууллаа дуулах
3.    Ирцийг бүртгэх
4.    Оюутан залуусын хөгжилд зориулсан товч лекц /эрдэмтэн/
5.    Оюутны холбооны жилийн тайлан
6.    Оюутны холбооны дүрэм журмыг хэлэлцэх
7.    Цайны завсарлага
8.    Нээлттэй хэлэлцүүлэг
9.    Бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх
10. Хурлыг дүгнэх
11. Халуун элгэн нутаг дууг дуулах
12. Хурлыг хаах

Thursday, September 22, 2011

Зүрхний дуулал

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат залуу уран бүтээлч Г.Мөнх-Амдрал ахынхаа шинэхэн уран бүтээлийг тольлуулж байна.  
Сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа.

Friday, September 16, 2011

Ногоон Ирээдүй

 2011 оны 7 сарын 24 - өөс 8 сарын 1-ны хооронд бид бүхэн Булган аймгийн Баян-Агт сумын Хануйн голын рашаан дээр "Ногоон Ирээдүй" үйл ажиллагааг зохион байгууллаа.
 Энэхүү үйл ажиллагааг маань Булган нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Мөнх-Очир ах маань ивээн тэтгэж явууллаа.
 Хануйн рашаан бол Булган аймгийн бас нэг нэрийн хуудас юм. Харамсалтай нь байгалийн өвөрмөц сайхан тогтоц бүхий нутаг маань сүүлийн жилүүдийн хүмүүсийн хайр гамгүй хэрэглээнээс болоод зарим рашаан нь ширгэх, гол усны түвшин нь багасах, бохирдох, рашааны эрдэсжилт нь буурах гэх мэт олон шалтгаанаас үүдэн Ногоон Ирээдүй үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа маань нутаг орны хүрээнд бодитой, хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан сайхан үйл ажиллагаа боллоо.
 Бид бүхэн төсөл боловсруулж зориулалтын хогийн сав, сурталчилгааны самбаруудыг байрлуулсан. Мөн 5 хоногийн хугацаанд рашааны эргэн тойрон хогийг цэвэрлэж, амрагчдад сургалт сурталчилгаа явуулж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулсан. Нутгийн байгаль орчны ажилтнуудтай хамтран ажилласан.
 Залуус бид нэгэн дуугаар нэгдэн хөдөлвөөс бидэнд чадахгүй зүйл байхгүй билээ. Нутаг орныхоо төлөө, өөрсдийнхөө төлөө хийх ажил бидэнд маш их байна. Бидэнд дэмжлэг хэрэгтэй. Бидэнд чадварлаг залуус хэрэгтэй. Булганчууд хэн байснаа мартахгүйгээр хэн гэдгээ хаана ч явуулсан харуулах хэрэгтэй.
Бид бүхний үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Үргэлжилсээр байх болно....

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/media/set/?set=a.192199354174017.48983.100001518604215 линкээр орж аваарай.

Friday, September 9, 2011

Мэдээлэл

Булган аймгийн харъяат чадварлаг оюутнуудыг Оюутны холбоондоо гишүүнээр элсүүлж авна. 

Холбоо барих: 99349144
bulgan_oyutan@yahoo.com

Сайн байцгаана уу залуусаа.

 Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 2 давхар 211 тоот өрөөнд байрлах Булган Нутгийн Оюутан Залуусын Хөгжлийн төв маань үйл ажиллагаагаа явуулж байна.
 Тус төвд ирснээр та тохилог орчинд хичээлээ хийж, шинэ найз нөхдүүдтэй болж, интернетээр үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Мөн ном уншиж, оюутны холбооноос зохион байгуулж буй үйл ажилуудад хамрагдаж, мэдээллийг тогтмол авах боломжтой болно.