Энэхүү үйл ажиллагааг маань Булган нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Мөнх-Очир ах маань ивээн тэтгэж явууллаа.
Хануйн рашаан бол Булган аймгийн бас нэг нэрийн хуудас юм. Харамсалтай нь байгалийн өвөрмөц сайхан тогтоц бүхий нутаг маань сүүлийн жилүүдийн хүмүүсийн хайр гамгүй хэрэглээнээс болоод зарим рашаан нь ширгэх, гол усны түвшин нь багасах, бохирдох, рашааны эрдэсжилт нь буурах гэх мэт олон шалтгаанаас үүдэн Ногоон Ирээдүй үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа маань нутаг орны хүрээнд бодитой, хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан сайхан үйл ажиллагаа боллоо.
Бид бүхэн төсөл боловсруулж зориулалтын хогийн сав, сурталчилгааны самбаруудыг байрлуулсан. Мөн 5 хоногийн хугацаанд рашааны эргэн тойрон хогийг цэвэрлэж, амрагчдад сургалт сурталчилгаа явуулж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулсан. Нутгийн байгаль орчны ажилтнуудтай хамтран ажилласан.
Залуус бид нэгэн дуугаар нэгдэн хөдөлвөөс бидэнд чадахгүй зүйл байхгүй билээ. Нутаг орныхоо төлөө, өөрсдийнхөө төлөө хийх ажил бидэнд маш их байна. Бидэнд дэмжлэг хэрэгтэй. Бидэнд чадварлаг залуус хэрэгтэй. Булганчууд хэн байснаа мартахгүйгээр хэн гэдгээ хаана ч явуулсан харуулах хэрэгтэй.
Бид бүхний үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Үргэлжилсээр байх болно....Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/media/set/?set=a.192199354174017.48983.100001518604215 линкээр орж аваарай.
No comments:
Post a Comment
Сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа