Газар нутаг, хүн ам
Булган
аймаг нь Монгол улсын хойморт оршдог, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай,
Архангай, Хөвсгөл аймагтай хиллэдэг. Мөн ОХУ-тай 160 орчим км газраар
хил залгадаг 49 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 16 сум, 72 баг, 1 тосгонтой, 61 мянган хүн амтай. Нийт
хүн амын 51.0 хувь эмэгтэй, 40.2 хувь 0-17 насны хүүхэд 31.4 хувь нь
18-35 насны хүүхэд залуучууд, 8.8 хувь нь ахмад настнууд байна.
Төсвийн 129 байгууллагад 3000 гаруй төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Хангайн бүсчлэлд хамаарагддаг. Цаг уурын хангайн бүсийн уулархаг мужид багтдаг.
Сэлэнгэ , Орхон, Эг зэрэг том гол мөрөг урсан өнгөрдөг бөгөөд 450 шахам
гол горхи, 670 шахам булаг шанд, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Өрөм
зэрэг 27 нуур цөөрөм, Хульж, Хануй, Цагаан гол, Хунт зэрэг халуун,
хүйтэн 20 гаруй рашаантай. Хантай, Бүтээл, Авзага хайрхан, Бүрэг,
Намнан, Залман, Дулаан хаан зэрэг томоохон 30 гаруй уул нуруудтай. Ан
амьтан, агнуурын нөөц баялаг ихтэй.
Манай
аймаг ашигт малтмал, эрдэс баялгийн ихээхэн нөөцтэй бөгөөд тэдгээрээс
Мааньтын шохойн ордыг түшиглэн жилд 4.5 сая гаруй төгрөгийн үйлдвэрлэл
явуулж, алтны 20 шахам орд судлагдсанаас 7-8 ордыг ашиглан жилд 1000
орчим кг алт олборлон төсөвт 270 сая гаруй төгрөг оруулж байна.
Дэд бүтэц
Аймгийн нийт сум төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Холбоо
мэдээллийн технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх арга хэмжээ авснаар 6-7
жилийн өмнө тоон технологт шилжиж гадаадын 160 гаруй оронтой шууд
харилцах боломж нээгдсэн бөгөөд 2001, 2002 оноос хөдөлгөөнт холбооны
“Скайтель”, “Мобиком” компанийн салбар үйл ажиллагаагаа явуулан 1000
гаруй хэрэглэгчтэй болоод байна.
Хөдөөгийн 7
сум, мөн Хонгортолгой, Хужирт зэрэг баг үндэсний нэвтрүүлгийн зэрэгцээ
өвөрмонгролын нэвтрүүлэг хүлээн авдаг боллоо.
Аймгийн
хэмжээнд аймаг, сум хоорондын сайжруулсан болон хөрсөн 1023 км зам, сум
баг хоорондын хөрсөн 1230 км зам, хатуу хучилттай 27.5 км зам, улсын
чанартай 477 км авто замыг тээвэр, зорчигчдын үйлчилгээнд ашиглаж
байна.Мөн орон нутгийн чанартай 169 км урт гүүр улсын чанартай 620.1
м урт гүүр , түүний дотор Орхон, Сэлэнгэ, Эгийн голын төмөр бетон
гүүрүүдийг ашиглаж байгаагийн зэрэгцээ Хануйн голын төмөр бетон гүүрийн
ажил эхлээд байна.
Боловсрол
Аймгийн
хэмжээнд ерөнхий боловсролын 24 сургуульд 12850, МСҮТ-д 450 хүүхэд
хамруулан сургаж байгаа нь сургуулийн насны нийт хүүхдийн 90.1 хувийг
эзэлж байна. Тус аймагт улсын хэмжээнд ганц байдаг спортын төрөлжсөн
дунд сургууль ажилладаг
Мөн 23 цэцэрлэгт 2960 гаруй хүүхэд хамарч сүүлийн 5 жилд цэцэрлэгийн хүүхдийн тоо 15 хувь нэмэгдлээ.
Аймгийн
хэмжээгээр боловсролын салбарт 540 гаруй багш сурган
хүмүүжүүлэгчид ажиллаж байгаагийн дотор гавьяат цолтон 1, ардын
гэгээрлийн тэргүүний ажилтан 58 байна.
Гол онцлог
- Алдартан, анхдагчуудын өлгий
нутгийнхан. Учир нь манай аймгаас харьяат анхдагч алдартан 20 шахам,
улсын ба хөдөлмөрийн баатар 30 орчим, гавьяат цолтон 60 гаруй, эрдэмтэн,
доктор 110 гаруй төрсөн.
- Түүх дурсгалын газар олонтой.
Заримаас нь дурдвал: Могод сумын Хөл асгатын чулуун хөшөө, Баян-Агт
сумын Елтерес Кутлуга хааны цогцолбор, Сайхан сумын Моюунчур хааны
гэрэлт хөшөө, Дашинчилэн сумын Кидан гүрний үеийн хар балгас, Цогт
тайжийн цагаан ордон, гэрэлт хөшөө, Азид томоохонд тооцогддог Цагаан
суварга, Диваажин зэрэг
- Будаа тарианы уламжлалт үйлдвэрлэл эрхлэлтээрээ алдаршсан. /Хар будаа ихээхэн тариалдаг байсан./
- Цагаан идээн дотроос Сайхан, Могодын айраг, Тэшигийн гэрийн нөхөцлд үйлдврэлэсэн масло олны ташаал татдаг
Банк, санхүү
Жилд дунджаар орон
нутгийн төсөвт 2226.5 сая гаруй төгрөгийн орлого оруулж улсаас 2203.3
сая орчим төгрөгийн дэмжлэг авч байна. Аймгийн үйлдвэр аж ахуйн газрууд
жилд 1271.0 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1581.9 сая
төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийж байна.
|
Та бүхэн манай блогт тавтай морил .
Та бүхэн манай блогт тавтай морил.
Friday, February 25, 2011
Булган аймгийн тухай товч
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
New comments are not allowed.