Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Tuesday, April 5, 2011

Спортын аян

Энэ 4 сарыг бид бүхэн спортын аян болгон зарлаж байна. Тус аяны хүрээнд шатар даам, теннис биллъяард, волеболлын тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ингээд энэхүү аянаа нээж 2011 оны 04 сарын 09-нд аймгийнхаа оюутан залуусын дунд шатар даамны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

БУЛГАН ХАНГАЙН “ЭРЧ ХҮЧ ЭВ НЭГДЭЛ” ОЮУТНЫ ХОЛБООНЫ НЭГ ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СПОРТЫН АЯНЫ ХҮРЭЭН ДЭХ
Шатар, даамны тэмцээний удирдамж
Зорилго:
Булган Хангайн оюутан, залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлж , хамтран ажиллах, тэднийг дэмжих, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэн, оюутнуудын хоорондын харилцаа  холбоог сайжруулж, Булган аймгаа сурталчлах мөн төрөлх нутгийнхаа спортын  хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Зорилт:
·          Спортын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
·         Биеийн тамир, спортын салбарт аймгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах, урамшуулах
·         Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд авьяаслаг оюутан залуусаа сурталчлах, мөн төрөлх Булган аймгаа, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа сурталчлах
Бүртгэл:
2011 оны 4-р сарын 4-8 хүртэл МТҮП-ийн 211 тоотод өдөр бүр 10:00-18:00-ийн хооронд явагдана.
Тэмцээн явагдах газар, хугацаа:
2011 оны 4-р сарын 9 –нд МТҮП-ийн 211 тоотод 09:00 цагаас эхэлнэ.
Шагнал:
1-р байр өргөмжлөл, алтан медаль, дурсгалын зүйл
2-р байр өргөмжлөл, мөнгөн медаль, дурсгалын зүйл
3-р байр өргөмжлөл, хүрэл медаль, дурсгалын зүйл
Техникийн зөвөлгөөний хурал:
2011 оны 4-р сарын 8–ны 18:00 цагт МТҮП –ын 211 тоотод
Мандатны үнэ: 2000 төг /хүн тус бүрийн/
Жич:/1 сумаас дээд тал нь 3 оюутан бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх, мандатны хураамжтайгаа ирнэ./
Холбоо барих: 99331544, 96466486

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа