Та бүхэн манай блогт тавтай морил .

Та бүхэн манай блогт тавтай морил.

Wednesday, April 13, 2011

Шатар даамны тэмцээн

Булган аймгийн оюутан залуусын дунд зохион байгуулсан шатар даамны тэмцээн маань амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Булган аймгын харъяат оюутан залуус идэвхитэй оролцож хүч чадвараа сорьцгоолоо. Анх удаагийн тэмцээнд алдаатай оноотой зүйлс олон байсан гэж бодож байна. Ингээд 100 буудалт даамны төрөлд 3-р байрыг Сэлэнгэ сумын харъаят Идэр дээд сургуулийн оюутан О.Булган, 2-р байрыг Булган сумын харъяат МУИС-ийн ЭЗС-ийн 2 курсын оюутан Б.Бумцэнд, 1-р байрыг ШУТИС-УУИС-ийн 2-р курсын оюутан Сайхан сумын харъяат Б.Бат-Энэрэл нар эзэллээ. 
Шатарны төрөлд 3-р байрыг Сайхан сумын харъяат МУИС-ГГС-ийн 1-р курсын оюутан Б.Алтангэрэл, 2-р байрыг Сэлэнгэ сумын харъяат ШУТИС-ИБҮБ-ийн 2-р курсын оюутан М.Давааням, 1-р байрыг Гурванбулаг сумын харъяат МУИС-ийн ЭЗС-ийн 4-р курсын оюутан Б.Цэндпүрэв нар тус тус эзэллээ.



No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа